Суданд мөргөлдөөн ширүүсч, 50 хүн амиа алдаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суданд мөргөлдөөн ширүүсч, 50 хүн амиа алдаад байна

/2023.04.17/: Өнгөрөгч бямба гарагаас эхлэн Суданы нийслэл Картумд зэвсэгт хүчин болон цэрэгжсэн бүлэг хооронд ширүүн мөргөлдөөн болж байна.

Мөргөлдөөний улмаас одоогийн байдлаар 50 гаруй хүн амь үрэгдээд байгаа бөгөөд 1000 гаруй хүн шархаджээ.

Өнгөрсөн ням гарагийн өглөө хоёр тал шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч тэд хэлэлцээрийг баримталж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Ням гарагт RSF бүлэглэл нь нийслэл Хартум болон зэргэлдээх Омдурман хот, Дарфурын баруун бүс нутаг, мөн тус улсын хойд хэсэгт орших Мероу нисэх онгоцны буудлыг эзэлсэн гэж мэдэгдсэн юм.

Гэвч сүүлийн мэдээгээр арми нисэх онгоцны буудлын хяналтыг эргүүлэн авсан гэсэн бөгөөд RSF нийслэл дэх гол газруудыг булаан авсан гэдгийг үгүйсгэсэн байна.

Харин оршин суугчид маш их айдастай байгаа бөгөөд бараг хоёр хоногийн туршид унтаж чадаагүй байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Ерөнхий боловсролын 117-р сургуульд цахим шилжилтийг иж бүрнээр нь туршжээ
Ерөнхий боловсролын 117-р сургуульд цахим шилжилтийг иж бүрнээр нь туршжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.