Нийтийн цэнэглэгч ашиглахаас зайлсхийхийг зөвлөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн цэнэглэгч ашиглахаас зайлсхийхийг зөвлөлөө

How to avoid data jacking at public phone charging stations | The Hill

Нисэх буудал, худалдааны төвүүд дэх нийтийн цэнэглэгч ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

Дээрх байгууллагууд нь олон тооны цэнэглэгч оролт, USB кабель холбож, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг бодолцсон байдаг ч хакерууд нийтийн USB оролтуудаар дамжуулан бусдын гар утсанд хортой программ суулгах тохиолдол гарч байгаа тул аль болох нийтийн цэнэглэгч оролт ашиглахаас зайлсхийх хэрэгтэй хэмээн АНУ-ын Холбооны Мөрдөх товчооноос анхааруулжээ.

Нийтийн цэнэглэгчийн USB оролтуудыг хакерууд ашиглан, цэнэглэхээр холбосон гар утсанд вирус болон хэрэглэгчийн гар утсыг хянах программууд суулгаж байгаа тохиолдлууд илэрсэн хэмээн Денвер муж дахь ХМТ-н салбараас олон нийтэд хандан гаргасан анхааруулгадаа дурдсан байна. Тиймээс төвөгшөөлгүйгээр хүн бүр өөр өөрийн цэнэглэгчээ биедээ авч явж, цахилгаан залгуураас утсаа цэнэглэх нь дээр дурдсан эрсдэлээс өөрийгөө бүрэн хамгаалах болно гэжээ.

USB цэнэглэгчээр дамжуулан гар утсанд нэвтрэх Juice-jacking нэртэй технологийн талаар сүүлийн жилүүдэд яригдсаар байгаа ч зарим мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэдгээс улбаалан, хэрэглэгчдийн тодорхой хэсэг нь үүнийг үл тоомсорлосон хэвээр байгаа юм.

Juice jacking:" FBI warns against using public charging stations

2021 онд АНУ-ын Харилцаа холбооны зөвлөлөөс мөн л олон нийтийн газар суурилуулсан USB цэнэглэгчийн талаар сэрэмжлүүлэг гаргаж байв. Хакеруудын гарт орсон USB оролтууд нь гар утсанд программ суулгах, хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр программ ачаалах, утсыг түгжих, хадгалсан нууц үг болон хувийн мэдээлэл хулгайлах чадвартай гэж тэд үзэж байв. Зарим тохиолдолд хакерууд тусгайлан бэлтгэсэн USB кабель ашиглан гар утас, компьютерт нэвтэрсэн тохиолдол ч гарч байжээ.

Технологи хөгжихийн хэрээр цахим халдлага дайралтууд ч улам арга нь нарийсч, урьд өмнө төсөөлж ч байгаагүй эд зүйлс ашиглан хэрэглэгчдийн ухаалаг төхөөрөмжид нэвтрэх оролдлого гарсаар байгаа тул дээрх анхааруулгыг санаж явахад илүүдэхгүй. Мөн өөрийн утасны цэнэглэгчээ ашиглаж байсан ч, тухайн цэнэглэгч нь яг гар утас үйлдвэрлэгчийн өөрийн гаргасан цэнэглэгч мөн эсэхийг нягтлах, үйлчилгээний байгууллагуудын нийтийн WiFi сүлжээнд болж өгвөл холбогдохгүй байх, цаашилбал, утсаараа дамжуулан зочилж байгаа вэбсайтууд болон аппликэйшнүүддээ ч шүүлтүүртэй хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: https://www.techspot.com/news/98260-fbi-warning-avoid-public-charging-stations-airports-malls.html

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.