Эрүүл мэндийн даатгалаас баталгаажуулах мессежийг иргэдэд илгээж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн даатгалаас баталгаажуулах мессежийг иргэдэд илгээж эхэлжээ

/2023.04.12/: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт ЭМБ-уудын гуравдугаар сард иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэхийг хянаж үзээд, иргэдээр давхар хянуулах шаардлагатай 111 мянган тусламж, үйлчилгээ авсан 93.4 мянган иргэн рүү баталгаажуулах мессежийг өнөөдрөөс илгээж эхэллээ.

Хэрэв таны утсанд мэссэж ирсэн бол дараах зааврын дагуу бөглөж хариу ирүүлнэ үү.

Баталгаажуулах мэссэжийг илгээх заавар:

  1. Ирсэн холбоос дээр дарж гарч ирэх хуудаснаас таны мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг нягтална.
  2. Тэмдэглэгээ бүхий мэдээллүүд нь таны мэдээлэлтэй таарч байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ бүртгэл зөрүүтэй байвал "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн 1800-1363 дугаарт мэдэгдээрэй.
  3. Таны бүртгэл дээр ирсэн нэхэмжлэлийн мэдээлэлтэй танилцаж тусламж, үйлчилгээ авсан бол цэнхэр өнгийн сонголтыг идэвхжүүлнэ. Хэрвээ аваагүй тохиолдолд сонголт хийхгүй саарал тохиргоонд үлдээнэ.
  4. Алхам : Мэдээлэл баталгаажуулах хэсэгт тусламж, үйлчилгээ авсан иргэний регистрийн дугаарыг бүрэн гүйцэд оруулж илгээх товч дарна.

Мэссэжтэй холбоотой асуудлаар “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн 1800-1363, ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 7010-1159, 7010-1116 дугаарын утсанд хандаж мэдээлэл аваарай.

May be an image of phone

“Эрдэнэс Монгол“ компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоог тогтоолоо
“Эрдэнэс Монгол“ компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоог тогтоолоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.