“Эрдэнэс Монгол“ компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоог тогтоолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Монгол“ компанийн ТУЗ-ийн гишүүдийн тоог тогтоолоо

/2023.4.12/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, бүрэлдэхүүн, тоо зэрэгт өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Эрдэнэс монгол компанийн ТУЗ-д 270 хүн, нийт 32 охин компанид нь удирдах ажил хариуцан хийдэг байжээ.

Тиймээс шинэ дүрмийн дагуу 43 ТУЗ-ийн гишүүн ажиллахаар болсон байна. Дараах байдлаар хуваагдаж байна. Үүнд:

  • "Эрдэнэс монгол" 11
  • Эрдэнэс Тавантолгой 9
  • Багануур 11
  • Шивээ-Овоо 9
  • Эрдэнэс Ассет менежмент ХХК 3

Дээрх компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг бүрдүүлэх зорилготойгоор ажиллана.

Э.Даваанасан хагас шигшээд шалгарлаа
Э.Даваанасан хагас шигшээд шалгарлаа
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.