Нийтийн тээврийн зорчигчдын төлбөр төлөлтөд шалгалт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн зорчигчдын төлбөр төлөлтөд шалгалт хийж байна

/2023.04.11/: Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна.

Тус шалгалтыг Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид, хяналт шалгалтын шалгагчид хамтран хийж байгаа юм.

Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7635, нийт 19,854 зөрчил илэрсэн байна.

Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, смарт картаа хэрэглэж хэвшээрэй.

Эх сурвалж: НЗДТГ

Дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах оюутныг сонгон шалгаруулна
Дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах оюутныг сонгон шалгаруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.