/2023.04.11/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.
09.30 цагт “Чингис хаан” нисэх буудалд: Спорт өрөлтийн ДАШТ-ээс 27 медаль хүртсэн тамирчид эх орондоо ирнэ.
10.00-13.00 цагт “Блью Скай” зочид буудалд: УИХ-ын Төсвийн байнгын хорооноос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөлтэй хамтран “Төсвийн шинэчлэл” хэлэлцүүлэг” зохион байгуулж байна.
11.00 цагт АШУҮИС-д: “Уламжлалт анагаах ухааны 108 боть” төслийн хүрээнд хэвлэсэн 50 боть номын нээлт болно.
11.40 цагт “Интерном”-д: Судлаач, доктор, АН-ын дэд дарга Б.Ган-Очирын “Шинэчлэлийн эцэг” номын нээлт болно.
11.30 цагт: "Хөвсгөл нутгаа дүүжлүүрийн олсноос аваръя" сэдвээр Хөвсгөл аймаг дахь “Шударга иргэдийн нэгдэл” ТББ, Тусгаар тогтнол хөдөлгөөний нэгдэл, “Бэлтэс мөрөн” компанийн хохирогчдын зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч асан Н.Гэрэлт-Од цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийнэ.
14.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: “Улаанбаатарын хаврын баяр-2023”-ын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй соёл, урлагийн сургуулиуд, мэргэжлийн сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болно. СУИС, Монгол Улсын Консерватор, Кино урлагийн дээд сургууль, СИТИ их сургууль, "Урлах эрдэм" дээд сургууль зэрэг 20 гаруй сургууль болон сургалтын төвүүд оролцоно.