/2023.4.12/ Хил хамгаалах ерөнхий газраас Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албандаа ажилтан сонгон шалгаруулж авах зар нийтэлжээ.
Ингэхдээ "28 нас хүрсэн, эрэгтэй хүн байх ёстой" хэмээх шаардлагыг тавьсан нь илтэд хууль зөрчиж, Монгол Улсын иргэнийг нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхжээ. Тухайлбал, энэ нь Төрийн албан тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дараах заалтыг зөрчиж буй юм.
31.4.Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно.