Он гарсаар найман аймгийн 17 суманд 23 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар найман аймгийн 17 суманд 23 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна

/2023.4.10/ Улсын хэмжээнд өнөөдөх буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг найман аймгийн 17 суманд 23 удаагийн хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

Өнөөдрийн байдлаар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Гал түймрийг унтраах ажиллагаанд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудийн Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэд ажиллаж байгаа юм.

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас гал түймрийн тархалт нэмэгдэж байгаа тул унтраах үйл ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид замд гарсан бол ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг //МИ-171/-ээр түймрийн голомт руу нисэхээр бэлдэж байна.

Мөн энэ сарын 08-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймэр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Эдгээр түймрийн голомтуудад тус аймгуудын Онцгой байдлын газар, орон нутгийн иргэд ажиллаж байгаа юм.

Л.Наранбаатар Хөтөлийн үйлдвэрийг Бумбын тахилгад даатгаж, 5,9 сая төгрөг зарцуулжээ
Л.Наранбаатар Хөтөлийн үйлдвэрийг Бумбын тахилгад даатгаж, 5,9 сая төгрөг зарцуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.