Эммануэль Макрон Украины дайныг зогсооход Хятадад найдлага тавьж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эммануэль Макрон Украины дайныг зогсооход Хятадад найдлага тавьж байна

Chinese President Xi Jinping and French President Emmanuel Macron review troops during an official ceremony at the Great Hall of the People, in Beijing, China, April 6, 2023.

/2023.04.07/: Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандан Украины дайныг зогсооход туслана гэдэгт найдаж байна гэжээ.

Пүрэв гарагт Бээжинд болсон яриа хэлэлцээний нээлтийн үеэр Макрон “Орос улс Европт хэдэн арван жил үргэлжилсэн энх тайвныг зогсоолоо” гэж хэлсэн юм.

Хятад улс энэ мөргөлдөөнд төвийг сахисан байр сууриа илэрхийлж, өөрийгөө энх тайвны төлөөлөгч гэж харуулахыг оролдсон. Гэвч ОХУ-ын түрэмгийллийг буруушаахаас татгалзаж, өнгөрсөн сард Кремльтэй эдийн засаг, дипломат харилцаагаа зузааруулсаар байгаа бөгөөд өнгөрсөн сард Ши Жиньпин Москвад төрийн айлчлал хийсэн юм.

Макрон лхагва гарагт Бээжинд хүрэлцэн ирсэн бөгөөд Оросын зүгээс Украины эсрэг явуулж буй дайныг зогсоох шийдлийг олохын тулд Хятадтай хамтран ажиллах тал дээр ахиц дэвшил гарна гэсэн өндөр хүлээлттэй байна.

Макрон 50 орчим бизнес эрхлэгчдийн хамт Хятадад айлчилж байгаа бөгөөд энэ нь Хятадын хувьд эдийн засгийн гайхалтай боломж болж байна.

Xi and Macron shake hands at a signing ceremony at the Great Hall of the People.

Ши Жиньпин хэлэлцээний үеэр Макроны айлчлал Хятад-Европын харилцаанд "шинэ түлхэц болж өгнө" гэж хэлснийг Хятадын төрийн мэдээллийн CCTV мэдээлэв.

Ши Жиньпин Макронтой уулзах үеэрээ тохиромжтой үед нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар ярихад бэлэн гэдгээ хэлсэн гэж Францын дипломат эх сурвалж CNN агентлагт мэдэгджээ.

Хятад улс гурван жил тахлын эсрэг хатуу хяналт тавьж, Украины дайны талаарх байр суурь, Хятадын хүний эрхийн байдал зэрэг олон асуудлаар харилцаа муудсаны дараа Европ, Хятад хоёр дахин холбогдох арга замыг хайж байна.

Эх сурвалж: CNN

16 настай хүүхдүүд автомашин хулгайлан ууланд орхисон байжээ
16 настай хүүхдүүд автомашин хулгайлан ууланд орхисон байжээ
 
Бямба гаригт хаагдах ЗАМУУД
Бямба гаригт хаагдах ЗАМУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.