/2021.09.02/ Өнгөрсөн Ням гарагт Японы томоохон якуза бүлэглэлийн ахмад гишүүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүнтэй маргалдаж, улмаар түүнийг хөнөөсөн байж болзошгүй, мөн өөр гурван иргэний хүн амины хэрэгт сэжиглэн баривчилжээ.
Масахару Абэ нь 54 настай, гэмт хэргийн Ямагүчи-гүми бүлэгт хамааралтай нэгэн юм. Тэрээр Токио хотын Эдогава дүүрэгт орших өөрийн байрандаа үл мэдэгдэх нэгэнтэй хамт согтууруулах ундаа хэрэглэж, түүнийг зодсон хэмээн Японы хэвлэл мэдээлжээ.
Түүнийг наймдугаар сарын 24-нд болсон Кудокай якуза бүлгийн тэргүүн Сатору Номурад нэг удаагийн аллага, гурван хүний аллагын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсонтой холбогдоно.
Күдокай бүлгийн тэргүүнд цаазын ял, харин дэд тэргүүнд бүх насаар нь хорих ялыг Фүкүока мужийн шүүхээс оноосон байна.
Якуза нарт цаазаар авах ял оноосон анхны тохиол нь энэ байсан бөгөөд ялын тогтоолыг сонссон Күдокай бүлгийн толгойлогч "Ийм шийдвэр гаргасандаа харамсана даа" хэмээн шүүгчийг сүрдүүлсэн гэв.
Япон улсын цагдаагийн байгууллага сүүлийн жилүүдэд далд ертөнцөд өрнөдөг гэмт хэрэгтнүүдтэй тууштай тэмцэж байгаа ажээ. Үүнд якузагийн бүлэг ч хамаарч байгаа юм.
Энэ нь ч үр нөлөөгөө өгч Кудокай гэмт хэргийн бүлгэм 2010 онд 1200 орчим гишүүнтэй байсан бол өдгөө 400 гаруй гишүүнтэй үлдсэн байна.
Эх сурвалж: South China Morning Post