Ижил хүйсэрхэг 10 АМЬТАН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ижил хүйсэрхэг 10 АМЬТАН

Амьтад дунд ижил хүйсэрхэг чиг хандлага нь нэлээд түгээмэл. Ойролцоогоор 1500 орчим загас, шувуу, хөхтөн амьтдын төрөлд ийм хандлага байдаг. Жишээ болгон 10 амьтны талаар Дойче Велле-ээс гаргасан жагсаалтыг хөрвүүлж байна.

1.Анааш

Анаашнууд дунд эсрэг хүйстнээ сонирхохоос илүүтэй ижил хүйсэрхэг чиг хандлага илүү. Бараг 90 орчим хувь нь ижил хүйстнээ сонирхох үйлдэл хийдэг байна. Эр анааш нэгнийхээ хүзүүг илж таалж, харилцан хүзүүгээрээ “оролдсоны” эцэст секс хийдэг. Харилцан нэгнээ өдөх энэ үйлдэл бараг цаг гаруй хугацаанд үргэлжилдэг ажээ.

2.Дельфин

Анаашны эрүүд нь ижил хүйсэрхэг хандлагатай бол дельфиний хувьд эр, эм аль аль нь ижил хүйстнээ сонирхдог. Харин эр дельфинүүд бисексуаль /хоёр хүйсийг хоёуланг нь сонирхдог/ байж болдог. Тэд нэгнийгээ амаараа өддөг байна.

3.Арслан

Арслангуудын дунд ч ижил хүйсэрхэг чиг хандлага түгээмэл. 2-4 эр арслан нийлж “холбоо” байгуулдаг. Харилцан нэгэндээ хамааралтай байж, сексийн харилцаанд ордог.

4.Бизон үхэр

Мөн л эр үхрүүдийн дунд ижил хүйсэрхэг хандлага түгээмэл. Учир нь эм үхэрнүү дэр үхэртэй жилд ердөө нэг л удаа үржилд ордогтой холбоотой. Тиймээс үржлийн үедээ эр үхэрнүүд өдөрт хэд хэдэн удаа холбогддог. Залуу эр үхэрнүүдийн бараг тал хувь нь ижил хүйстэнтэйгээ харьцаанд ордог ажээ.

5.Макакуа сармагчин

Энэ сармагчны хувьд эр, эм аль аль нь ижил хүйстнээ сонирхоно. Харин эр сармагчингуудын хувьд “учрал” нь ганц шөнөөс хэтэрдэггүй бол эм сармагчингуудын хувьд хамтдаа удаан байж, тэр ч бүү хэл өөр амьтны халдлагаас нэгнийгээ хүртэл хамгаалдаг.

6.Альбатрос

Хавайд үүрээ засдаг энэ төрлийн шувууд дунд гей хосууд маш их. Заримдаа эм шувуудын 30 хүртэл хувь нь хосууд байх нь бий.

7.Бонобо сармагчин

Бидэнтэй “хамгийн ойрын төрөл” энэ сармагчингууд бэлгийн таашаалыг мэдэрдэг. Гэхдээ ихэнхдээ эм сармагчингууд хоорондоо хавьтдаг байна.

8.Хун

Бусад шувуудын адил хун ч ижил хүйсэрхэг амьдралтай. Ойролцоогоор хун хосуудын 20 орчим хувь нь гей хос байдаг. Эр хос эм хунг өндөглүүлдэг, мөн заримдаа хаягдсан өндгийг өөрсдийн болгодог ажээ.

9.Далайн морь

Эр далайн морь 4 нас хүрээд үржилд ордог. Тэр хүртлээ тэд гей амьдралтай. Үржлийн үеэр эм далайн морьтой ойртож, харин жилийн бусад үед эрчүүд нь хамт амьдардаг. Тэд хамтдаа өвсөн дээр тааламжтай байдаг ажээ.

10.Хонь

Хонин сүргийн эр хонинуудын 8 хувь нь эр хонио эм хониноос илүүд үздэг ажээ. судалгаагаар энэ төрлийн хонинуудын тархины бүтэц нь гетеросекс /эсрэг хүйстнээ сонирхогч/ хонинуудынхаас өөр гэнэ. Тэд бэлгийн даавар бага ялгаруулдаг.

З.Ганбаатар хурдан буудлагын тэмцээндээ оролцож чадсангүй
З.Ганбаатар хурдан буудлагын тэмцээндээ оролцож чадсангүй
 
“Цахим орчинд хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах“ журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
“Цахим орчинд хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах“ журам боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.