З.Ганбаатар хурдан буудлагын тэмцээндээ оролцож чадсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Ганбаатар хурдан буудлагын тэмцээндээ оролцож чадсангүй

/2021.09.02/ Паралимпын наадамд оролцож буй манай тамирчин З.Ганбаатар хурдан 30 сум буудах дасгалд буу нь эвдэрч гацсаны улмаас оролцож чадаагүй байна.

Тэрбээр 25 метрийн спорт гар бууны дасгалын тогтоол буудлагаа өглөө гүйцэтгэсэн. Тогтоол буудлагад 30 сумнаас 279 оноо (89, 92, 98) авч, 31 тамирчнаас 19-р бичигджээ.

Гэвч үдээс хойш явагдсан хурдан 30 сум буудах дасгалд техникийн шалтгаанаар хасагдан тэмцээнээ өндөрлүүлжээ.

Энэ дасгалд БНХАУ-ын тамирчин Хуан Шин 585 оноогоор (тогтоол буудлагад 294, хурдан буудлагад 291) бүх тамирчныг тэргүүлсэн байна.

З.Ганбаатарын хувьд есдүгээр сарын 4-нд гурав дахь дасгалдаа буюу сонгомол гар бууны 50 метрийн дасгалд онч сорино.

Видео: Нью-Йорк хотод үер бууснаас болж метроны үйлчилгээ зогссон байна
Видео: Нью-Йорк хотод үер бууснаас болж метроны үйлчилгээ зогссон байна
 
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.