Монголын гарааны бизнесийн эко системийг судална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын гарааны бизнесийн эко системийг судална

/2021.09.02/ Монголын гарааны бизнес эрхлэгчдийн өнөөгийн байдал, эко системийн давуу, сул талуудын талаарх судалгааг боловсруулж, дүн шинжилгээ хийх ажээ.

Түүнчлэн Монголын гарааны бизнесийн эко системийн боломж, ирээдүйн хөгжлийн зураглалыг гаргах юм байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай цахим уулзалт хийлээ.

No description available.

Уг уулзалтаар Монголын гарааны бизнесийн эко системийн судалгааг холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран боловсруулахаар болжээ.

Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хэрэгжүүлж буй “10.000 программист” төсөл болон Улаанбаатар инновацын төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ЖАЙКА”-аас сайн дурынхныг ажиллуулах талаар санал солилцсон байна.

"Ковид-19” цар тахлын дэгдэлт буурч, хэвийн горимд шилжсэн үед тус сайн дурын ажилтнуудыг урьж ажиллуулахаар тохиролцжээ.

Газрын тос үйлдвэрлэгчдийг сэргээгдэх эрчим хүчинд анхаарахыг хүслээ
Газрын тос үйлдвэрлэгчдийг сэргээгдэх эрчим хүчинд анхаарахыг хүслээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.