/2021.09.02/: Дэлхийн газрын тосны картел ОПЕК-ийн үүсгэн байгуулагчдын нэг Иракийн Сангийн сайд ОПЕК-ийн уулзалтаас өмнө чулуужсан түлшний хараат байдлаас холдож, сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийг газрын тос үйлдвэрлэгчдэд уриалга гаргажээ.
Иракийн Шадар сайд Али Алави газрын тосны үйлдвэрлэгч компаниудыг эдийн засгийн шинэчлэл, байгаль орчинд ээлтэй бодлого, технологи чиглэсэн өөрчлөлтүүд хийхийг уриалсан ба нарны эрчим хүч ашиглан, чулуужсан түлшний экспортын хэрэглээр багасгах хэрэгтэй гэж Guardian-д бичсэн байна.
Олон Улсын Эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол, "уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн муу нөлөөг таслан зогсоохын тулд дэлхий нийт эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх арга замаа үндсээр нь өөрчилж, нүүрс, газрын тос, байгалийн хий шатаах аргуудыг багасгах хэрэгтэй. Газрын тосны үйлдвэрлэгч орнууд эдийн засгаа амжилттай төрөлжүүлэхээс өмнө газрын тосны үнэ буурвал ард түмний амжиргаа алдагдаж, ядуурлын түвшин нэмэгдэнэ" гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сард ОПЕК-т газрын тосны үнийг өсгөхөөс сэргийлэн газрын тосны олборлолтыг цаашид нэмэгдүүлэх, АНУ-ын эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг үзүүлэхийг уриалсан боловч түүний хүсэлтийн хүлээн аваагүй байна.
Лхагва гаригт ОПЕК-ийн уулзалтын үеэр уур амьсгалын хямралыг хэлэлцэх ба энэхүү уулзалт нь арваннэгдүгээр сард Глазго хотод болохоор төлөвлөсөн НҮБ-ын Цаг уурын Cop26 хэмээх хэлэлцээрийн өмнө болж байгаа юм.
Аллави, Бирол нар цар тахлаас үүдэлтэй одоогийн газрын тосны үнийн хэлбэлзэл нь үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа асуудлуудын зөвхөн эхлэл болсон гэж таамаглаж байна. Уур амьсгалын хямрал нь газрын тосноос татгалзахад Ойрхи Дорнод, Хойд Африкт хүнд цохилт болох ба агаарын температур нэмэгдэж байгаа нь асуудлыг хүндрүүлж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагаас (ОУЭХА) 2050 он гэхэд газрын тосны эрэлт өдөрт 90 сая баррелиас 25 саяар багасаж, улмаар газрын тос олборлогч орнуудын орлого 85%-иар буурах магадлалтай байна гэж мэдэгджээ.
Ирак улс бол картелийг үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд энэхүү байгууллагад Саудын Араб, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират, Венесуэл, Нигери болон Африк зэрэг газрын тос олборлогч дэлхийн хамгийн том газрын тос олборлогч улсууд багтдаг юм. ОПЕК+ бүлэглэлд Орос улс болон зарим жижиг үйлдвэрлэгчид багтдаг.
ОПЕК-ийн гишүүн ихэнх улсууд нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар арга хэмжээ авах уриалгад дайсагнасан байдлаар хандсан бол, зарим нь уур амьсгалын шинжлэх ухааныг үл тоомсорлосон байна. Саудын Араб улс л гэхэд дэлхийн цаг уурын үйл ажиллагааны талаархи НҮБ-ын хэлэлцээрт байнга саад болж байгаа аж.
Дэлхийн эрчим хүчний тэргүүлэх эдийн засагчдын нэг Бирол "Нөөц баялаг ихтэй орнуудын эдийн засгийн загварт суурь өөрчлөлт зайлшгүй харагдаж байна. Бүс нутгийн улс орнууд эрчим хүчний шилжилтийн талаар тодорхой хүчин чармайлт гаргаж байна. Газрын тос, байгалийн хийн орлогоос ихээхэн хамааралтай улс орнууд цэвэр эрчим хүчний шилжилтийн хурдыг сааруулж эдийн засгаа чулуужсан түлшнээс холдуулахын тулд хурдан хөдлөх хэрэгтэйг ОУЭХА олон жилийн турш анхааруулж ирсэн. Өнгөрсөн жил Covid газрын тосны зах зээлд үзүүлсэн нөлөө нь газрын тос, байгалийн хийн эрэлт бага шаарддаг бүс нутагт эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай бидэнд харуулсан” гэжээ.
Эх сурвалж: theguardian.com