Шүгэл үлээгчийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүгэл үлээгчийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулагдаж байна

/2021.09.02/: Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/16 тушаалаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо.

Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн дэд ахлагч тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хуулийн төслийн талаар танилцуулга, мэдээллийг өгч, ажлын хэсгийн гишүүдтэй санал солилцлоо.

Хуулийн төслийн зорилго нь нийтийн эрх ашиг сонирхлын төлөө шүгэл үлээх нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм.

Хуралд хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, дэд ахлагч тус яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, гишүүд болох Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр болон Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо, Транспэрэнси интернэшнл ТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, ахлах мэргэжилтнүүд оролцлоо.

Эх сурвалж: ХЗДХЯ

640 хүүхдийн сургуулийн өргөтгөл ашиглалт орлоо
640 хүүхдийн сургуулийн өргөтгөл ашиглалт орлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.