Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээлээ

/2023.03.30/ УИХ-ын чуулганы хуралдаан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж дуусжээ.

Улмаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн байна. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжээгүй байна.

Санал хураалтыг УИХ дахь АН-ын бүлгийн саналын дагуу нууцаар явуулсан юм. Санал хураалтад нийт 66 гишүүн оролцжээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн хоёр гишүүн одоо үйл ажиллагаа явуулахгүй, ажлын алба нь ч ажиллахгүй. Хэрэв гэм буруугүй нь тогтоогдвол буцаад ажилдаа орж болно. Хуулийн байгууллагаас зайлшгүй дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүдэх шаардлагатай байна гэж байгаа учраас чуулганы хуралдаанаар ийм шийдвэр гаргалаа гэв.

АК-47 маркийн буутай адилхан хэрэгсэл барьж яваад цагдаад баривчлагджээ
АК-47 маркийн буутай адилхан хэрэгсэл барьж яваад цагдаад баривчлагджээ
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.