АК-47 маркийн буутай адилхан хэрэгсэл барьж яваад цагдаад баривчлагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АК-47 маркийн буутай адилхан хэрэгсэл барьж яваад цагдаад баривчлагджээ

Police image showing seized imitation firearm

/2023.03.30/: Австралийн цагдаа нар АК-47 автомат буу авч явсан гэх хэрэгт нэгэн эрийг буруутган баривчилсан байна.

Лхагва гарагийн орой Сиднейн баруун хойд хэсгээс галт зэвсэгтэй хүн явж байна гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид яаралтай арга хэмжээ авчээ.

Хэргийн газраас "Буу" олдсон боловч цагдаа нар удалгүй тэр нь буу биш бонг буюу марихуан татдаг төхөөрөмж болохыг ойлгосон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 50 настай эрэгтэйг баривчилсан талаар цагдаа нар мэдэгдэв.

Sydney man triggers major police search after allegedly toting 'AK-47' that  turned out to be a bong | Sydney | The Guardian

"Цагдаагийнхан сэжигтний машинд нэгжлэг хийх үед дуураймал АК-47 автомат буу олжээ. Нисдэг тэрэгний тусламжтайгаар алба хаагчид автомашины ойролцоо газраас сэжигтнийг олсон гэж Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.

Тухайн этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сард түүний хэргийг шүүхээр хэлэлцэх аж.

NSW-ийн эмийн тухай хуулинд "хориотой эмийг хэрэглэхийг оролдсон эсэхээс үл хамааран савлагаа эсвэл бүрдэл хэсгүүдийг худалдах, нийлүүлэх, борлуулах" нь гэмт хэрэг гэж заасан байдаг аж.

Эх сурвалж: ВВС

ШУУД: Чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжлээ
ШУУД: Чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.