Хар тамхи, галт зэвсэг, хилийн хяналт шалгалтад БНХАУ-тай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хар тамхи, галт зэвсэг, хилийн хяналт шалгалтад БНХАУ-тай хамтран ажиллана

May be an image of 9 people, office and indoor

/2023.03.29/: ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас БНХАУ-ын Гаалийн цагдаагийн газартай хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг БНХАУ-ын Сиамен хотноо энэ сарын 20-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус хуралдаанаас хоёр талт хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 талаасаа дүгнэж,

  • хоёр улсын хил дамнасан хууль бус наймаа, цаашдын чиг хандлага,
  • хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлт,
  • галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, ховордсон ан амьтан, уул уурхай ашигт малтмалын хууль сахилт,
  • хоёр талын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй ачаа бараанд тавих гаалийн хяналт шалгалтыг сайжруулах тал дээр харилцан санал солилцож, хамтран ажиллахаар болов.

May be an image of 2 people and people standing

Мөн хуралдааны үеэр “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Гаалийн цагдаагийн газартай 2023-2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: ГЕГ

Шинэ санаа, бүтээлч шийдлийг шалгаруулах “Smart City” тэмцээнд оролцоорой
Шинэ санаа, бүтээлч шийдлийг шалгаруулах “Smart City” тэмцээнд оролцоорой
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.