“БЗС-аас авсан зээлээ төлөөгүй оюутнууд улсад 10 тэрбумын хохирол учруулахаар байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“БЗС-аас авсан зээлээ төлөөгүй оюутнууд улсад 10 тэрбумын хохирол учруулахаар байна“

/2023.03.29/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна.

Тэрээр:

-Өнгөрсөн долоо хоногт бид боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн нэрсийг зарласан. Энэ асуудалд мэдээлэлтэй хандаасай гэж хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд нийт сая гаруй хүн уг сангаас зээл авсан. 1990-ээд оноош хойш тус сан Монгол Улсад хүний нөөц бэлтгэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Иргэдийн дунд явж буй хамгийн гол асуудал нь эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд энэ сангаас зээл аваад буцааж төлөөгүй юм биш биз гэсэн хардлага бий. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гадаадад сурсан 2000 гаруй сурагчдаас 230 оюутан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргаад байна. Үүнийг дагаад улсад 10 тэрбум орчим төгрөгийн эрсдэл гарч болзошгүй. Тиймээс эдгээр хүмүүстэй холбогдож, гэрээний үүргээ биелүүлэх чиглэлд ажиллаж байна гэлээ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.