ТОКИО-2020: Х.Энхтуяа дагах тулаанд ялалт байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО-2020: Х.Энхтуяа дагах тулаанд ялалт байгууллаа

May be an image of 1 person and standing

/2021.09.02/: Паралимпын наадмын эмэгтэйчүүдийн таеквондогийн 49 кг-д өрсөлдөж буй ОУХМ Х.Энхтуяа дагах тулаанд Мароккогийн С.Эс-Саббарыг 37:21-ээр яллаа.

Ингэснээр тэрбээр дагах тулаанаа цааш үргэлжлүүлэх эрхтэй болов. Дэлхийн аварга цолтой тэрбээр 18.00 цагаас ээлжит тулаанаа хийнэ. Өрсөлдөгч нь хараахан тодроогүй байгаа энэ тулаанд ялалт байгуулбал цааш хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д өрсөлдсөн Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алваресийг 33:11-ээр хожиж, дагах тулааны хагас шигшээд үлдээд байна. Манай хүн 18.15 цагт эхлэх дараагийн тулаандаа хожвол хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болно.

Эх сурвалж: МҮОХ

Япон улсын буцалтгүй тусламжийн ээлжит тун вакцин ирлээ
Япон улсын буцалтгүй тусламжийн ээлжит тун вакцин ирлээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.