/2023.03.29/: Өчигдөр оройн 19 цагийн орчим 50 настай, эрэгтэй цонхоор унаж амиа алдсан тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Тодруулбал:
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо эрэгтэй хүн үсэрсэн тухай дуудлага гуравдугаар сарын 28-ны өдрийн 19:12 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б 50 настай, эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас 5 дугаар давхрын цонхоор үсэрч амиа алдсан байсан тул цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ