Ч.ТАМИРАА: Монгол Улсад бүртгэгдсэн витаминуудыг улсын хилээр оруулахад саадгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.ТАМИРАА: Монгол Улсад бүртгэгдсэн витаминуудыг улсын хилээр оруулахад саадгүй

May be an image of 1 person, standing and sitting

/2023.03.28/: Өнөөдөр Гаалийн Ерөнхий газраас “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулах болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа:

Гаалийн байгууллага биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витаминыг оруулахгүй байна гэх асуудал яригдаж байна. Витамин нь эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиараа биологийн идэвхит бүтээгдэхүүний төрөлд хамаарагддаг. 2022 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн зөвшөөрлийн тухай хуулиар биологийн идэвхт бүтээгдэхүүний зөвшөөрлийг цуцалсан.

Гэхдээ энэ хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн биологийн идэвхт бүтээгдэхүүний хуулиар бүртгэгдсэн байх ёстой. Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хууль гэсэн хоёр хуулийн хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай байгаа. Үүнийг УИХ-аас баталж өгдөг. Аль нэг хуулийг хүчингүй болгож, хүчинтэй хуулиа дагаж мөрдөх ёстой юм.

Дээрх хоёр хуулийн заалтын зөрчлийг арилгах санал, санаачилгыг Гаалийн байгууллагаас гаргаж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ГЕГ-аас албан тоот хүргүүлсэн.

Эм, эмнэлгийн хэрэгслийн 15 дугаар зүйлд зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгслийг хилээр оруулахыг хориглосон. Бүртгэлгүй эм, витамин, биологийн идэвхт бүтээгдэхүүн оруулж ирснээс үүдэн иргэн эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй тул Гаалийн байгууллагаас үүнд хяналтаа тавих үүрэгтэй. Хар тамхи мансууруулах бодисын найрлагатай байх вий зэрэг иргэдийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хоёр хуулийн хооронд үүссэн зөрчлийн залруулга удахгүй хийгдэх байх. Бид шийдвэр гаргах байгууллагуудад саналаа өгөөд хүлээж байна.

ЭМНЕСТИ: Монголд хэрэг хүлээлгэхийн тулд ЭРҮҮДЭН ШҮҮХ, хүний эрх хамгаалагчдыг “тагнуул“ гэх явдал түгээмэл байна
ЭМНЕСТИ: Монголд хэрэг хүлээлгэхийн тулд ЭРҮҮДЭН ШҮҮХ, хүний эрх хамгаалагчдыг “тагнуул“ гэх явдал түгээмэл байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.