Беларусьт тактикын цөмийн зэвсэг байрлуулах агуулахыг хэдийнээ барьж эхэлсэн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Беларусьт тактикын цөмийн зэвсэг байрлуулах агуулахыг хэдийнээ барьж эхэлсэн гэв

Putin to Station Russian Nukes in Belarus in “Dangerous Escalation” |  Flipboard

/2023.03.27/: Владимир Путин Украин руу цөмрөн довтлох ажиллагааныхаа нэг хэсэг болгон хөрш зэргэлдээх Беларусь улсад тактикийн цөмийн зэвсгийг байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Энэ талаар CNN агентлагийн бэлтгэсэн мэдээг орчуулан хүргэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч “цөмийн” гэдэг үгийг ашиглахад дэлхий нийт анхаарал хандуулж байгаа нь түүнийг ингэж хэлэх гол шалтгаан болсон бололтой.

Путины Беларусь руу зөөхөөр төлөвлөж буй зэвсэг нь стратегийн цөмийн зэвсэг биш бөгөөд хэрэв харвасан тохиолдолд дэлхий дээрх амьдралыг устгаж болзошгүй тив хоорондын аварга том пуужингууд юм.

Тактикийн цөмийн зэвсгүүд нь жижиг хэмжээтэй боловч хүчирхэг, тулалдааны талбарт ашиглах боломжтой байдаг. Путин сүүлийн нэг жилийн турш, ялангуяа Украин дахь цэргийн ажиллагаа нь ганхаж эхлэнгүүт цөмийн дайн гарч болзошгүй гэж сүрдүүлж эхэлсэн.

Оросын арми Украины хотуудыг агаараас бөмбөгдөж байгаа ч хуурай замын дайн төдийлөн урагшлахгүй байгаа, Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтаас худалдааны хэд хэдэн шинэ хэлэлцээрээс өөрөөр төдийлөн үр дүнд хүрээгүй зэргээс шалтгаалж энэ шийдвэрийг гаргасан байх магадлалтай байна. Юутай ч Орос одоо Хятадын бага түнш болж байх шиг байна.

Belarus says Russian nuclear-capable Iskander missile systems ready for use  – EURACTIV.com

Путин "Орос улс тактикийн цөмийн зэвсгийг хадгалах агуулахыг аль хэдийн барьж байгаа бөгөөд долоодугаар сард бэлэн болно" гэв. Тэрээр тактикийн зэвсэг хэзээ ирэх талаар тодорхой огноо хэлээгүй юм.

Түүнээс гадна Орост цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай 10 нисэх онгоц, мөн цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой ойрын тусгалын "Искандер" пуужингийн хэд хэдэн систем байгаа талаар мөн дурджээ.

Гэхдээ ОХУ-ын удирдагч Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкод тактикийн цөмийн зэвсгийн хяналтыг шилжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн нь авууштай юм.

Putin says will deploy tactical nuclear weapons in Belarus - War in Ukraine  - World - Ahram Online

Гэсэн хэдий ч Оросын тактикийн цөмийн зэвсгийг Беларусь руу зөөж байгаа нь зөвхөн Украинд төдийгүй НАТО-гийн бүх холбоотон Польш, Литва, Латви улсуудыг эрсдэлтэй байдалд оруулж байна.

Эх сурвалж: CNN

“Хүн домог 2023” бүжгийн үндэсний наадам үргэлжилж байна
“Хүн домог 2023” бүжгийн үндэсний наадам үргэлжилж байна
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.