Д.Тогтохсүрэн: Зурагт самбар зэргийн тоог багасгаж, сонгуулийг зардлыг бууруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Зурагт самбар зэргийн тоог багасгаж, сонгуулийг зардлыг бууруулна

/2023.03.27/ УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Өнөөдрийн хурлаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар хэлэлцлээ. УИХ-ын даргын захирамжаар тус хууль нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Тус ажлын хэсэгт парламентад суудалтай гурван намын төлөөлөл багтсан байгаа. Улмаар сонгуулийн тухай хуулийн төслийг боловсрууллаа. Ингээд зургаадугаар сарын 20-ноос өмнө хэлэлцэж, батална.

Энэ долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын хурлаар оруулж санал авна. Дараагаар нь УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна" гэлээ.

Мөн тэрээр сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах таван асуудлыг танилцууллаа. Үүнд:

  • Сонгуулийг холимог тогтолцоогоор хийх. 38/38 буюу 50 хувь нь мажоритар системээр, 50 хувь нь намын жагсаалтаар сонгоно. УИХ-д суудалтай намын бүлгүүд ч санал нэгдэж байгаа.
  • Сонгуулийн зардлыг бууруулах. Үүний хүрээнд зурагт самбар, шадар туслах зэргүүдийн тоог бууруулна.
  • Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.
  • Улс төрийн намуудад босго тавина. Босгын хувийг гурван хувьд байлгана.
  • Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн хувь 30-аас доошгүй байна. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувь байгаа бол 10 хувиар нэмнэ гэсэн юм.
Р.Отгонжаргал: МУ Хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг импортоор авч байна
Р.Отгонжаргал: МУ Хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг импортоор авч байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.