Х.Ганхуяг: Эрүүгийн хуулийг чангатгалаа гээд авлигал буурахгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Эрүүгийн хуулийг чангатгалаа гээд авлигал буурахгүй

/2023.03.23/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Энэ жилийн Авлигын эсрэг жил гэж Засгийн газраас зарласан. УИХ-ын дарга ч гэсэн энэ асуудалтай тэмцэнэ гэж байр сууриа илэрхийлсэн байгаа. Гэхдээ зөвхөн Эрүүгийн хуулийг чангатгаснаар авлигал багасна гэж бодохгүй байна. Ихэвчлэн томоохон төрийн өмчит компани, тусгай санд асуудал байна. Мөн өрсөлдөөнийг боомилсон хуулиуд байна. Асуудал үүсэхээр нүүрийг нь солиод ахиад л нөгөөхөө оруулаад ирдэг. Нэг хэсэг концесс ярьж байгаад төр, хувийн хэвшлийн түншлэл гээд яриад эхэлсэн. Одоо Хөгжлийн банк гээд л яриад байна. Цаашид юу болохыг мэдэхгүй байна.

Төр маш их өмчтэй, төрийн оролцоо асар их байхаар авлигал гараад байгаа юм. Үүнийгээ цэвэрлэхгүй бол угаасаа багасахгүй гэв.

Орос Украин даяар үхлийн аюултай цохилт өгч байна
Орос Украин даяар үхлийн аюултай цохилт өгч байна
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.