/2023.03.23/: БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ дуусч Москваг орхин явсны дараахан Орос улс Украины хот, суурин газрууд руу довтлож эхэллээ.
Ши Жиньпин Бээжин рүү буцах үед Оросын арми Иранд үйлдвэрлэсэн Шахед нисгэгчгүй онгоцоор Украины Киев мужид цохилт өгснөөс найман хүн амиа алдсан гэж Украины эрх баригчид мэдэгдэв. Киев мужийн цагдаагийн дарга Андрей Ниебытовын хэлснээр, Ржищив хотын дотуур байрны барилга руу нисгэгчгүй онгоц дайрсны улмаас долоон хүн шархадсан байна.
Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подолякын хэлснээр, Запорожжиа хотод Оросын пуужин орон сууцны хорооллыг оносны улмаас нэг хүн амиа алдаж, 34 хүн шархадсаны хоёр нь хүүхэд байна.
Украины прокурорын газраас тус хотод зургаан пуужин харваж, их хэмжээний хохирол учруулсан гэж мэдээллээ.
Мэдэгдэлд “Пуужингийн нэг нь хоёр өндөр байшингийн дунд тусч, орон сууц, тагтыг нурааж, дээвэр, цонхыг эвдсэн” гэжээ. "Дэлбэрэлтийн давалгаанаас болж хотын ойролцоох бусад орон сууц, автомашин болон бусад иргэний дэд бүтцийг сүйтгэсэн байна"
Эх сурвалж: CNN