Г.Дамдинням: Шалгуурыг нь хангаж сургалтын зээл авсан, одоо ямар ч өргүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Шалгуурыг нь хангаж сургалтын зээл авсан, одоо ямар ч өргүй

/2022.03.23/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг олон нийтэд ил болгосон.

Тухайн хүмүүсийн дотор УИХ-ын гишүүн Г.Дамдинням батсан байсан юм. Тэрээр Канадын Бритишийн Колумбиа их сургуульд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцаж, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авсан байна.

Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ. Тэрээр,

-Одоо ч үргэлжилж байгаа энэ хөтөлбөрт 2015 онд үйлчилж байсан хууль, журмын дагуу өрсөлдөөд шалгуур хангаж сургалтын зээл авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд дууссан. Одоо ямар ч өргүй. Энэ хөтөлбөр олон монгол залуучуудыг өндөр боловсролтой болж ажил амьдралаа авч явахад дэм тус болсон сайн хөтөлбөр гэжээ.

Хятадын анхны устөрөгчөөр ажилладаг хөлөг онгоц аялалд гарлаа
Хятадын анхны устөрөгчөөр ажилладаг хөлөг онгоц аялалд гарлаа
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.