Хятадын анхны устөрөгчөөр ажилладаг хөлөг онгоц аялалд гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын анхны устөрөгчөөр ажилладаг хөлөг онгоц аялалд гарлаа

May be an image of body of water

/2023.03.23/: Даваа гарагт Хятадын Гуандун мужийн Жүншань хотод 500 кВт-ын хүчин чадалтай Хятадын анхны устөрөгчөөр ажилладаг хөдөлгүүр бүхий "Санся Чинжоу-1" хөлөг онгоц аялалд гарлаа.

Тус хөлөг онгоц нь устөрөгчийн түлшний элемент болон лити цэнэг хураагуурын тэжээлийн системээр тоноглогдсон. Энэхүү онгоц тус нутгийн Гурван хавцлын усан сангийн бүсэд харилцаа холбоо, эргүүлийн ажилд болон онцгой байдлын үед ашиглагдах юм.

Усан онгоцны устөрөгчийн түлшний нэг элементийн хамгийн бага хүчин чадал 500 кВт, хөлөг онгоцны дээд хурд 28 км/цаг бөгөөд нэг удаагийн аяллаар 200 км туулах чадвартай. "Санся Чинжоу-1" нь эрчим хүч бага зарцуулдаг, дуу чимээ багатай байгальд ээлтэй хөлөг онгоцоор нэрлэгдээд байна.

Эх сурвалж: MNCCTV

ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулна
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.