/2023.03.22/: ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдог байна.
Үүний тодорхой хувь нь цахим орчинд үйлдэгдэж, жилээс жилд хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа бөгөөд интернэт орчин нь мөлжлөг, хүчирхийллийн талбар болж байгаагийн нэг илрэл юм.
Сүүлийн үед цахим орчныг хүний эрхтэй холбон авч үзэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор эрх зүйн зохицуулалт хийх, тодорхой хязгаарлалт тогтоох үйл явц өрнөх болсон.
Иймд хүүхдийнхээ цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, тэднийг эрхийг хамгаалах хуулийн төсөлд өөрсдийн саналаа тусгахыг эцэг эхчүүд та бүхнээс хүсье.
Та саналаа ЭНД дарж өгөөрэй.
Эх сурвалж: УИХ