“Сэлбэ“ сэргэлтийн төслийг дэмжиж, ажлын хэсэг байгуулахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сэлбэ“ сэргэлтийн төслийг дэмжиж, ажлын хэсэг байгуулахаар болжээ

/2023.03.22/ Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрийг Хот хариуцсан сайд, түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр танилцууллаа.

Тэрээр:

-Сүүлийн үед "Сэлбэ" сэргэлтийн төслийн асуудлыг ярьж байна. Энэ төсөл бол Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх аргуудын нэг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Сэлбэ" сэргэлтийн төслийг дэмжиж, Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон ажлууд эхэлсэн. Тухайлбал, 100 тэрбум орчим төгрөг нь боловсролын салбар, газар чөлөөлөлтөд зарцуулагдсан. Үлдсэн хөрөнгөөр явган хүний болон унадаг дугуйн зам, авто замын ажлыг эхлүүлсэн байгаа. Гэвч энэ жил эдгээр ажлыг үргэлжлүүлэх санхүүжилт төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас хөрөнгийн дутагдал үүсээд байсан. Өнөөдрийн хуралдаанаар дутагдаад буй 342.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Хөрөнгө шийдэгдсэнээр өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын үр дүнг үзнэ.

2024 онд түгжрэлийг 50% бууруулах зорилт тавиад байгаа. Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа учраас тасалдахгүй байх боломж хангагдах юм. Мөн Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлууд түгжрэлийг бууруулахад ач холбогдол өгөх тул эрчимжүүлэх даалгавар авлаа" гэв.

“Гадаадад оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж, гадаад паспортыг хүчингүй болгоно“
“Гадаадад оргон зайлсан хүмүүсийн дансыг хааж, гадаад паспортыг хүчингүй болгоно“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.