Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна

/2023.03.22/: 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр буюу энэ өдөр бол Монгол хүн сансарт ниссэн өдөр.

Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сансрын хамтарсан нислэгээр БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19:42 цагт эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.

Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийн сансрын нисэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь Монгол Улсаас сансарт ниссэн анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн юм.

“Парис-2024”: Сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
“Парис-2024”: Сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.