/2023.03.21/ Зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч эхэлжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Урт өвлийн улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, ЭХ-ний хэмнэлт, ЭЗ-ийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг. Хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан хөдөлгөвөл гэдэг үүднээс санал авч байна хэмээн өөрийн цахим хуудаст нийтэлжээ.
Дашрамд дурдахад, Монгол Улс зун цагийн хуваарьт шилжилгүй зургаан жил болж байна. Өмнө нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногоос тухайн жилийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоног хүртэл хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулдаг байсан юм.