МИНИЙ ТУРШЛАГА №19: Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд аялсан нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №19: Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд аялсан нь

/2022.03.21/ 1300 метрийн гүнд аялсан туршлагаасаа хуваалцъя. Энэ сард олон жил яригдсан Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орлоо. Үүнтэй холбоотойгоор бид тус уурхайг зорьж гүний уурхайгаар хоёр цаг аялсан юм.

Биднийг доош буухаас өмнө Оюу толгойн ажилчид шаардлагатай зааварчилгааг өгөв. Үүнээс өмнө бид ил уурхай, авто засварын баазаар зочилж аюулгүй ажиллагааны талаар зохих хэмжээний мэдлэгтэй болсон ч гүний уурхай дахь дүрэм маш нарийн чанд ажээ. Хамгаалах техник хэрэгсэл бүр илүү нэмэгдэв.

Ажилчид, танилцаж буй зочид ялгаагүй нүдний шил, арьсан бээлий, тоосонцор шүүх амны хаалт, цацруулагчтай хантааз, хамгаалалтын малгай, угаарын хий хэмжигч, бүс, амь хамгаалагч зэргийг зүүж уурхайд орох ёстой. Энэ бүгдийг өмсөөд +20 градуст явахад бага зэрэг төвөгтэй. Хамгаалалтын хэрэгслүүд нь бүгд жин дарна. Гэхдээ тус уурхайн хамгийн чухал баримталдаг дүрэм бол "аюулгүй ажиллагаа".

Дээр хэлсэнчлэн аюулгүй байдал маш чухал. Тиймээс уурхайд байх хугацаанд хүн бүр хөтөчтэй зорчино. Ингэхдээ хүмүүсийг арав арваар нь хуваах бөгөөд нэг бүлэгт хоёр хөтөч ногдоно. Хөтөч аяллын туршид бүхий л тал дээр зааварлаж, дэмжлэг үзүүлнэ. Уурхайд төөрөх, эрүүл мэндийн шалтгаантай бие муудах зэрэгт тусламж үйлчилгээг өгнө. Энэ нь маш амар.

Уурхай хойноосоо урагш 12 км сунаж тогтсон байдаг учир маш том. Мөн олон хонгилтой учир төөрөх эрсдэлтэй. Тиймээс хөтчөөсөө салж, хориглосон бүс рүү явж болохгүй. Мөн техник хэрэгслүүдэд хүрч болохгүй. Үүнээс гадна ямар нэг осол гэмтэл гарах, төөрөх үед хоргодох байр руу явах хэрэгтэй. Өмсөж буй малгайд байршил тогтоогч суулгасан байдаг учир аврагчид үүгээр таны хаана байгааг төвөггүй мэднэ. Хамгийн чухал зүйл бол амь хамгаалагч. Энэ нь 2.5 кг жинтэй учир биеэсээ зүүж явахад нэлээд хүндрэлтэй. Гэхдээ амьсгалах боломжгүй, агааргүй болсон тохиолдолд үүнийг ашиглана. Уурхай руу орохоос өмнө хэрхэн ашиглах зааврыг танилцуулдаг.

Мэдээж уурхай учир шороо тоос их. Тиймээс амны хаалт заавал зүүх ёстой. Мөн аль болох амны хаалтаа тайлахгүй байхыг зөвлөе.

Гүний уурхайгаар аялсан сурвалжлагыг ЭНД дарж уншина уу.

Хүдэр олборлох үйл явц

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
ФОТО: Өмнөговь аймаг боксын УАШТ-д оролцож буй тамирчдыг наад захын шаардлага хангахгүй байранд байлгаж байна
ФОТО: Өмнөговь аймаг боксын УАШТ-д оролцож буй тамирчдыг наад захын шаардлага хангахгүй байранд байлгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.