Гүржийн эсрэг тоглох үндэсний шигшээ баг бэлтгэлдээ гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гүржийн эсрэг тоглох үндэсний шигшээ баг бэлтгэлдээ гарлаа

May be an image of 13 people, people standing and grass

/2023.03.20/: Монголын Үндэсний шигшээ баг ОУХБХ-ны өдрүүдээр Европ тивийг зорьж Гүрж улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолтыг гуравдугаар сарын 25-нд хийхээр болсон билээ.

Тэгвэл Гүржийн шигшээ багтай тоглох тоглолтод оролцох 23 тамирчдыг шигшээ багийн албаны зүгээс зарлаж өнөөдөр нийт 22 тамирчид эхний бэлтгэлд хамрагдлаа.

Словакийн Лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа дуудагдсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой юм.

Мөн Ичиро Оцука ахлах дасгалжуулагч 20 хүртэлх шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчдыг багтаа дуудсан нь шигшээ багаа хэрхэн залуу бүрэлдэхүүнтэй болгож буйг илтгэж байна.

Гүрж улсыг зорихын өмнө Үндэсний шигшээ баг маань Моби Дээд Лигийн клубүүдтэй нөхөрсөг тоглолтуудыг хийх юм.

Эх сурвалж: БТСУХ

ШУУД: “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” хуралдаан болж байна
ШУУД: “Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” хуралдаан болж байна
 
С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай
С.Чинзориг: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг бодлогын цөм болгон хөгжүүлэх шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.