Шинэ тойрог замын зурваст газар олгохгүй байхыг үүрэг болголоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ тойрог замын зурваст газар олгохгүй байхыг үүрэг болголоо

/2023.03.16/ Улаанбаатар хотын Шинэ тойрог зам төслийг танилцууллаа. Тус төсөл нь зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан Улаанбаатар хотыг тойрсон дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий 93 км тойрог замаас бүрдэх юм.

Тодруулбал, хойд тойрог зам нь 43 км, урд хэсгийн зам нь 33 км бөгөөд зургаан эгнээ байна. Харин тойрог замыг босоо чиглэлд холбох 17 км замыг дөрвөн эгнээ байхаар төлөвлөжээ. Мөн хойд тойрог замын зурвас газрын өргөнийг гурван хувилбараар сонгож, нөлөөлөлд өртөж буй нэгж талбарын тоо, газар чөлөөлөхөд шаардлагатай нөхөн олговрын төсөөллийн үнэлгээг зөвлөлийн гишүүдэд танилцуулав.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, төслийн хүрээнд барьж байгуулах авто замын чиг, зурвас газрыг тодорхойлж, танилцуулахыг үүрэг болгов. Түүнчлэн зурвас газрын дагуу шинээр газар олгох, эдэлбэр газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, барилга барих, барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг даалгалаа.

Хөвсгөлийн Ханх суманд газар хөдөлжээ
Хөвсгөлийн Ханх суманд газар хөдөлжээ
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.