/2023.03.16/ Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 341 км, сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т өчигдөр буюу энэ сарын 15-ны өдрийн 12 цаг 19 минут орчимд газар хөдөлсөн байна.
Энэ тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс тухайн өдрийн 12:25 цагт цахим шуудангаар ирүүлсэн аж. Түүнчлэн газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.