Д.Мөнх-Эрдэнийг суллаж, зорчих эрхийг хязгаарлав
 

Д.Мөнх-Эрдэнийг суллаж, зорчих эрхийг хязгаарлав

/2023.03.15/ Консул асан Д.Мөнх-Эрдэнийг урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр цагдан хорьж буй.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр түүний цагдан хориог цуцалж, тодорхой газруудаар зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Нийслэлийн прокурорын газраас Д.Мөнх-Эрдэнэд,

  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/хахууль өгөх/,
  • 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг/хахууль авах/,
  • 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/
  • 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/худал мэдээлэл тараах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/ тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Түүний гэм бурууг шүүх хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагт товлогджээ.

Н.Учрал сайдын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ХЗБХ хүлээн авчээ
Н.Учрал сайдын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг ХЗБХ хүлээн авчээ
 
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
“Лантуун дохио” ТББ хүүхэд хамгааллын чиглэлээр ЦЕГ-тай хамтран ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.