Солонгосчууд долоо хоногт 69 цаг ажилладаг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгосчууд долоо хоногт 69 цаг ажилладаг болно

Commuters cross a zebra crossing, amid the coronavirus disease (COVID-19) pandemic in Seoul

/2023.03.15/: БНСУ-д ажлын цагийн дээд хязгаарыг 52 цаг байсныг 69 цаг болгон сунгаснаар ажил эрхэлдэг эхчүүдэд илүү сонголт өгч, хүүхэд өсгөхөд нь туслах алхам болно гэж тус улсын Хөдөлмөрийн сайд пүрэв гарагт мэдэгдэв.

Хэдийгээр Засгийн газрын зүгээс тус хуулийг тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх гарц хэмээн харж байгаа бол сөрөг хүчин болоод холбоодууд уг хуулийг хурцаар шүүмжлэн эсэргүүцэж байна.

Шүүмжлэгчид энэ арга хэмжээ нь ажил хийдэг эхчүүд болон бусад эмэгтэйчүүдэд тус болохгүй, харин ч хохирох болно гэж мэдэгджээ.

Women wearing masks talk at a railway station amid the coronavirus disease (COVID-19) pandemic in Seoul

"Шинэ хуулиар эрэгтэйчүүд олон цагаар ажиллаж, хүүхдээ асрах үүргээс чөлөөлөгдөж байхад эмэгтэйчүүд илүү олон цагаар хүүхдээ харах шаардлагатай болно" гэж Солонгосын Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо саяхан хийсэн мэдэгдэлдээ дурдсан байна.

Одоо хэрэгжиж байгаа хуулиар ажлын долоо хоногт нийт 52 цаг ажиллах боломжтойгоос 40 цаг нь үндсэн ажлыг цаг, 12 цаг нь илүү цагаар ажиллах боломжтой байдлаар хязгаарласан байдаг. Харин шинэ хуулиар үндсэн цагийг нарийн мэдээлээгүй байгаа ч ажилчид хэрэв хүсвэл нийт 69 цаг ажиллаж илүү цалин авах боломж бүрдэж байгаа юм.

Энэ алхамыг бизнесийнхэн сайшааж байгаа ч сөрөг хүчнийхэн болон үйлдвэрчний эвлэлүүд ажилчдын эрхийг үл тоомсорлож байна гэж шүүмжилж байна.

Vehicles travel in a traffic jam during rush hour, amid concerns about the spread of the coronavirus disease (COVID-19), in Seoul

БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос "Таван өдөр дараалан өглөөний 09:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ажиллахыг хуулиар зөвшөөрч байгаа нь ажилчдын эрүүл мэнд, амралт чөлөөт цагийг үл тоомсорлож байгаа хэрэг" гэж мэдэгджээ.

Парламентад олонхи болсон гол сөрөг хүчин болох Ардчилсан намын дарга Ли Жэ Мён лхагва гарагт өөрийн нам хуулийн төслийг хориглоно гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Туркэд аврах ажиллагаанд оролцсон багийг ЗГ-ын хүндэт өргөмжлөлөөр шагнана
Туркэд аврах ажиллагаанд оролцсон багийг ЗГ-ын хүндэт өргөмжлөлөөр шагнана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.