Хаврын чуулган өнөөдөр эхэлнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хаврын чуулган өнөөдөр эхэлнэ

/2023.03.15/ УИХ-ын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд буюу өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн чуулганаар 58 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгажээ.

Үүнээс анхаарал татсан хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, ҮХНӨ, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал, Авлигын эсрэг багц хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль зэрэг олон томоохон, суурь реформын шинжтэй асуудлууд хэлэлцэгдэх юм. Ташрамд дурдахад УИХ-ын дарга Г.Занданшатар энэ хаврын чуулганыг "авлигын эсрэг чуулган байх болно" хэмээн мэдэгдээд буй.

Чуулганаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Үүнд,

  1. Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  2. Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  4. Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  5. Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  6. Байгаль орчны багц хуулийн төсөл;
  7. Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  8. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  9. Боловсролын ерөнхий хуулийн төсөл;
  10. Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;
  11. Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;
  12. Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;
  13. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;
  14. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  15. Дээд боловсролын тухай хуулийн төсөл;
  16. Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  17. Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  18. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  19. Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  20. Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  21. Казиногийн тухай хуулийн төсөл;
  22. “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  23. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  24. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  25. “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  26. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  27. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  28. Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;
  29. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  30. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;
  31. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;
  32. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;
  33. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  34. “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  35. “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  36. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  37. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;
  38. Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
  39. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  40. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  41. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  42. Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  43. Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  44. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  45. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;
  46. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  47. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  48. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
  49. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
  50. “Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  51. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;
  52. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  53. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
  54. Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;
  55. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;
  56. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  57. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл.
СУРВАЛЖИЛГА: Нэгдүгээрт, аюулгүй байдал!
СУРВАЛЖИЛГА: Нэгдүгээрт, аюулгүй байдал!
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.