Гол, нуурын мөс нимгэрсэн тул дээгүүр нь зорчихгүй байхыг анхаарууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гол, нуурын мөс нимгэрсэн тул дээгүүр нь зорчихгүй байхыг анхаарууллаа

May be an image of lake and nature

/2023.03.13/: Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 5-70 см-ээр нимгэрсэн тул мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гуравдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-70 см нимгэрч зарим голуудад харз, мөсөн дээгүүр ус гүйх, усан зах зэрэг үзэгдэл ажиглагдсан.

May be an image of nature and arctic

Мөн Яруу, Шар-Ус зэрэг голууд мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн ба голын нийт уртын дагууд болон нуурын толио мөсний зузаан харилцан адилгүй байна.

Зарим гол мөрөн нуурын мөс хэврэгшиж эхэлсэн тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Зэсийн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах санамж бичиг байгууллаа
Зэсийн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулах санамж бичиг байгууллаа
 
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.