/2023.03.13/: Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13-ны 14:00 цагийн байдлаар дараах цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар хот орчмоор цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -12-аас -14 хэм, өдөртөө -6-аас -8 хэм хүртэл хүйтэн байна.
Иймд:
- Цаг агаарын мэдээ мэдээллийг цаг тухай бүрд авч, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй явах,
- Шөнө оройн цагаар холын замд гарахгүй байх, дулаан хувцастай зорчих,
- Зам товчлон гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх,
- Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ