Ерөнхий сайд “Хурдан” төвийн үйл ажиллагаатай танилцлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд “Хурдан” төвийн үйл ажиллагаатай танилцлаа

May be an image of 5 people, people standing, suit and indoor

/2023.03.10/: Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” чуулганы хүрээнд ЦХХХЯ-ны дэргэдэх Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” төвийн үйл ажиллагааг иргэдэд танилцууллаа.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төрийн үйлчилгээг хаанаас ч ойрхон хүргэх “ХУРДАН” төвийн тухай танилцууллаа. Хүн, хуулийн этгээдэд нийтдээ 440 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэх “ХУРДАН” төвийн 110 гаруй цэгийг нийслэл, орон нутагт байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр сумын иргэд заавал аймгийн төврүүгээ явж төрийн үйлчилгээг авах бус сумаасаа төрийн бүх төрлийн үйлчилгээг авдаг болно. Нийслэлийн иргэд заавал нэг цэгийн үйлчилгээний төвийг зорих бус гэрийнхээ гаднах киоск машинд иргэний үнэмлэхээ уншуулаад төрийн үйлчилгээг ХУРДАН, ШУУРХАЙ авч эхлэх юм.

May be an image of 6 people, people standing and indoor

Түүнчлэн хилийн чанадад багаа иргэд дипломат төлөөлөгчийн газраас авах боломжийг бүрдүүлнэ. Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр ажиллах ХУРДАН төвийн цэгүүдийг энэ гуравдугаар сараас эхэлж нийслэл, орон нутагт үе шаттайгаар нээх юм.

Эх сурвалж: ЦХХХЯ

Турк Улсын Элчин сайдын яамнаас Талархлын бичиг гардууллаа
Турк Улсын Элчин сайдын яамнаас Талархлын бичиг гардууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.