/2023.03.06/: ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украины эзлэгдсэн зүүн өмнөд хэсгийн Мариуполь боомт хотод айлчлах үеэрээ дэд бүтцийн төслүүдтэй танилцсан тухай Москвагийн Батлан хамгаалах яам өнөөдөр албан ёсны Telegram сувгаар мэдээллээ.
Шойгу мөн эмнэлгийн төв, цэргийнхний барьсан шинэ орон сууцны хороололтой танилцаж, "бүс нутгийн суурингуудыг цэвэр усаар хангах шугам хоолой барих ажлын талаар мэдээлэл авсан байна.
Бямба гарагт тус яамнаас Шойгуг эзлэгдсэн Украинд алба хааж буй Оросын цэргүүдтэй уулзаж буй бичлэгийг нийтэлсэн юм. Бичлэгийг хаана авсан нь тодорхойгүй бөгөөд яг хэдний өдөр айлчилсан талаар мэдээлээгүй байна.
Украины Донецк муж дахь Азовын тэнгист орших Мариуполь хотыг өнгөрсөн жил олон сар үргэлжилсэн хүчтэй бөмбөгдөлт, олон мянган хүний амиар Оросын арми эзлэн авсан юм.
Энэ нь Орос Украин руу цөмрөн орсноос хойшхи хамгийн ширүүн тулалдааны талбар байв. Тэнд Орос улс төрөх эмнэлэгт үхлийн аюултай цохилт өгч, олон зуун энгийн иргэд орогнож байсан театрыг бөмбөгдөж байсан юм.
Эх сурвалж: CNN