/2023.03.06/: Ирак дахь Христийн шашинтай улс төрчид архи, согтууруулах ундаа импортлох, худалдаалахыг хориглосон хуулийг цуцлахыг оролдож байна.
Өнгөрсөн бямба гарагт Иракийн Засгийн газраас гаалийн ажилтнуудад уг хоригийг хэрэгжүүлэх үүрэг өгсөн байна.
Иракийн парламентад таван суудалтай тус бүлэглэл уг хуулийг ардчилсан бус хэмээн шүүхэд хандсан юм.
Ирак улсын иргэдийн ихэнх хувийг Лалын шашинтнууд эзэлдэг тул шашны сургаалиас шалтгаалан архидалтыг төдийлөн зөвөөр хүлээн авдаггүй юм.
2016 онд парламентаас энэхүү хуулийг анх баталсан бөгөөд батлагдсанаас хойш долоон жилийн дараа ийнхүү албан ёсоор хүчин төгөлдөр болж байна.
Эх сурвалж: ВВС