Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажил эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чанарын менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэх ажил эхэллээ

/2023.03.06/: НЗДТГ болон нийслэлийн харьяа 21 байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажил эхэллээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн байгууллагуудын бүтээмжийг сайжруулах чиглэлээр Засгийн газар болон нийслэлийн түвшинд тодорхой үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж буй. Үүнийг нэг нь нийслэлийн харьяа 21 байгууллагад олон улсын чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, нэг стандарттай болгох ажил юм. Уг ажлыг сонгон шалгаруулалтаар шалгарсан “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран хэрэгжүүлнэ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Иргэд, хэрэглэгчдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ чанарын өндөр түвшинд буюу хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн байх хэрэгтэй. Төрийн байгууллагуудын дотоод ажил, төрийн албан хаагч, хүний нөөцийн хүлээх үүрэг, хариуцлагыг нэг стандарттай болгох нь чухал. Иймийн тулд байгууллага ямар байдалд байна, түүнийг хэрхэн өөрчилж, стандартыг тогтоох вэ гэхчлэн асуудлыг цогц байдлаар шийдэх зорилгоор уг ажлыг эхлүүлээд байна.

Нийслэлийн харьяа байгууллагууд дундаас иргэдээс хамгийн их өргөдөл, гомдол ирдэг, иргэд хамгийн ихээр үйлчлүүлдэг 21 байгууллагыг сонгосон. Мэдээж байгууллага бүрийн ажлын ачаалал, албан хаагчдын чиг үүрэг өөр боловч нэг үндсэн стандарттай байх ёстой. Ийнхүү олон улсын чанарын менежментийн тогтолцоог төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагад нэвтрүүлэн, стандартыг мөрдүүлэх ажил эхэллээ” хэмээсэн юм.

Олон улсын чанарын менежментийн тогтолцоо нь 10 бүлэг 131 шаардлагаас бүрддэг бөгөөд өнөөдөр 21 байгууллагын Ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга нар хуралдлаа.

Энэ үеэр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж “Тус стандартын гол зорилго нь хэрэглэгч буюу иргэдийн сэтгэл ханамжид нийцсэн менежментийг бий болгоход оршино. Өөрөөр хэлбэл, төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй, ойлгомжтой, цэгцтэй болгоно гэсэн үг. Олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартыг төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр хүн төвтэй удирдлагаас процесс төвтэй удирдлагад шилжих, байгууллагын соёлыг хөгжүүлэх, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хандлага дээшлэх, гүйцэтгэлийн удирдлага, баримт бичгийн удирдлага, удирдлагын тогтолцоо сайжрах боломж бүрдэнэ.

НЗДТГ болон нийслэлийн харьяа 21 байгууллага нэг гараанаас гарч, нэгэн зэрэг уг стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь шинэчлэл, стратегийн түүхэн шийдвэр байлаа гэж харж байгаа. Үүнийг дагаад иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ илүү оновчтой, түргэн шуурхай болох ач холбогдолтой” гэв.

Энэ долоо хоногоос эхлэн байгууллага бүрд зөрүүгийн шинжилгээ буюу стандарт нэвтрэхээс өмнө яаж ажиллаж байсан, ямар стандартын шаардлага хангаж байгаа гэхчлэн одоогийн нөхцөл байдлын шинжилгээг хийх аж. Үүний дараа стандартын шаардлага хангахын тулд ямар ажлуудыг хийж, юуг төлөвлөх, юунд түлхүү анхаарахыг зөрүүгийн шинжилгээний үр дүнгээс тодорхойлох юм.

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга М.Мөнхбаяр “Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр үйл ажиллагаа, дүрэм журмаа нэгдсэн стандартад оруулах боломжтой болно гэж үзэж байгаа. Мөн манайх нийслэлийн өмчит болон өмчийн харилцаатай байгууллагуудтай голчлон харилцдаг тул засаглалыг сайжруулах гэх зорилго бий болж байгаа юм. Тиймээс энэ стандартыг нэвтрүүлэн, хэрэгжүүлж эхэлнэ гэдэг маш сайшаалтай зүйл гэж бодож байна” хэмээв.

“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын 10 зөвлөх 21 байгууллагыг хариуцан, зөвлөх үйлчилгээг үзүүлж байна. Зөвлөхүүдийн хувьд төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байсан, хууль эрх зүй, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн. Мөн ISO стандарт болон тэргүүлэх аудитаар бэлтгэгдсэн, туршлагатай зөвлөхүүд ажиллаж байгааг онцолж байв.

Эх сурвалж: НЗДТГ

БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж 8 сая төгрөг авсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлджээ
БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж 8 сая төгрөг авсан этгээдүүдэд яллах дүгнэлт үйлджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.