ХӨГЖЛИЙН БАНК: Сонсголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хүмүүсийг ГЭРЧЭЭР ДУУДНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНК: Сонсголд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хүмүүсийг ГЭРЧЭЭР ДУУДНА

/2023.03.06/ УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжсэн төсөл, хөтөлбөр, зээлийн ашиглалт, зарцуулалт, татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаар мэдээлж байна.

Тэрээр:

-Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос нотлох баримтыг хянан шалгах нээлттэй сонсголуудыг хоёрдугаар сард зохион байгуулсан. Одоо гурав дахь удаагийн буюу төгсгөлийн нотлох баримтыг шинжлэх судлах сонсгол гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. МҮОНРТ-ээр шууд дамжуулагдана.

Энэ удаагийн сонсголоор хоёр үндсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнд,

  • Нэгдүгээрт, арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 зээлийн асуудал. Нийт 1,6 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдана.
  • Хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудад байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шилжилгээ хийнэ гэлээ.

Сонсголд нийт 210 хүн, албан тушаалтныг гэрчээр дуудах аж. Тодруулбал,

  • Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж,
  • Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга,
  • Сангийн сайд асан С.Баярцогт,
  • Сангийн сайд асан С.Баярцогт Ч.Хүрэлбаатар,
  • MCS группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал,
  • "Таванбогд Трейд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан,
  • Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан,
  • УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан,
  • УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг,
  • УИХ-ын гишүүн асан Батбаяр түүний охин Жаргалан,
  • УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл,
  • УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл О.Адьшаа нарын хүмүүсийг гэрчээр дуудна юм байна.
Өнөөдрөөс эхлэн бүх музей энгийн тарифаар үйлчилнэ
Өнөөдрөөс эхлэн бүх музей энгийн тарифаар үйлчилнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.