/2023.03.06/ Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдрөөс E-Mongolia системээр хүлээн авч байна. Бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 10-ны 17.00 цаг хүртэл авах юм.
Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам”-ын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд,
- Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р дамжааны оюутан байх;
- Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
- 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 12-ны өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ.
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 утсаар тодруулна уу.