Ай Ёо Доктор: Би монголоосоо явахгүй! Явах хүмүүс нь тэр нүүрсний хулгайчид чинь байх
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ай Ёо Доктор: Би монголоосоо явахгүй! Явах хүмүүс нь тэр нүүрсний хулгайчид чинь байх

No photo description available.

/2023.03.06/: Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал хэрэглэгчдийн дунд Ай Ёо Доктор нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг Дугархүү эмчийн эмэгтэй хүний гадна бэлэг эрхтэний талаарх дугаар томоос том шүүмжлэлийн сэдэв боллоо.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан цаашид нэвтрүүлгээ үргэлжлүүлэн хийх тухайгаа мэдээлсэн байна.

Тэрээр:

"Өнөөдөр монголд надаас том дайсан надаас том асуудал байхгүй болсон байна.

Миний бие Сүүлийн 10 жилд тасралтгүй Нийгмийн_эрүүл_мэндийн_боловсрол олгох чиглэлээр 700 гаруй эрүүл мэндийн нэвтрүүлэгийг өөрийн хүсэл мөрөөдлөөр хэн нэгнээс тусламж авахгүйгээр хүргэж ирсэн.

Яагаад гэвэл:

Зүрх судасны өвчнөөр 1 жилд 5000 гаруй хүн нас барж чихрийн шижин өвчний тоо 100 мянга давсан.

Энэ олон жил өвдсөн хойно нь эмчлэх, эмнэлэг, тоног төхөөрөмж, эмч нарыг бэлтгэсэн ч энэ бүх өвчлөл буурахгүй байгаагийн цаад шалтгаан нь ард түмэнд өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл аль ч шатандаа хомсдолтой байгаа юм.

Тийм ч учраас аль чадахаараа Ай Ёо Доктор нэвтрүүлгээрээ дамжуулан энэ өндөр статистикийг бууруулах гэж зорьсон билээ.

Эмч нар ЭМЯ надрууд дайрах биш хамтраад энэ бүх өвчнийг бусдад ойлгуулах эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлвэл Монголчууд маань урт наслах амархан шүү.

Намайг монголоосоо явсан гэж хуурамч акаунтаар мэдээлэл тавьсан байна лээ.

Би монголоосоо явахгүй!

Явах хүмүүс нь тэр нүүрсний хулгайчид чинь байх !

Үргэлжлүүлэн эрүүл мэндийн боловсролыг

Төр болон нийгмийн Бүх шатанд хүргэх болно" гэжээ.

Виртуал спортын хөгжлийг дэмжих фестивал болно
Виртуал спортын хөгжлийг дэмжих фестивал болно
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.