2035 он гэхэд дэлхийн тэн хагас нь илүүдэл жинтэй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2035 он гэхэд дэлхийн тэн хагас нь илүүдэл жинтэй болно

Half of world on track to be overweight by 2035 - BBC News

Хэрэв арга хэмжээ авахгүй бол 2035 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь таргалалттай, илүүдэл жинтэй болно гэж Дэлхийн таргалалтын холбооноос анхааруулж байна.

Таргалалтад дэлхийн дөрвөн тэрбум гаруй хүн өртөх бөгөөд хүүхдүүдийн дунд таргалалт хамгийн их байх аж.

Уг тайланд таргалалтыг бууруулах зардал 2035 он гэхэд жил бүр 4 тэрбум доллар давна гэж таамаглаж байна.

Дэлхийн таргалалтын холбооны ерөнхийлөгч, профессор Луиза Баур энэхүү тайлангийн дүгнэлтийг таргалалтын эсрэг яг одоо арга хэмжээ авахгүй бол болохгүй гэсэн тодорхой анхааруулга гэж тайлбарлав.

Тус тайланд хүүхэд, өсвөр үеийнхний дунд таргалалтын түвшин нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэсэн бөгөөд охид, хөвгүүдийн дунд таргалалтын түвшин 2020 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна гэжээ.

Can You Tell If Your Child Is Overweight? Most Parents Can't, Study Finds

Таргалалтын тархалт орлого багатай орнуудад үзүүлэх нөлөөг тайланд мөн онцолсон байна. Дэлхийн хэмжээнд таргалалт хамгийн их нэмэгдэх төлөвтэй байгаа 10 орны ес нь Африк, Азийн бага эсвэл дундаас доош орлоготой улсууд байна.

Эдгээр улсуудад таргалалт их байгаа шалтгаан нь:

  • түргэн хоол хүнсийг илүүд үзэх хандлага,
  • хөдөлгөөн багатай байх хандлага,
  • хүнсний хангамж,
  • таргалуулах бүтээгдэхүүнд тавих сурталчилгааны хяналт сул,
  • жингээ хянах болон эрүүл мэндийн боловсрол олгоход туслах нөөц багатай эрүүл мэндийн систем зэрэг орж байна.

Судалгааны үр дүнд дэлхий даяар таргалалтын түвшин нэмэгдэх нь дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувьтай тэнцэх болно гэж тооцоолжээ.

Таргалалтаас шалтгаалах эдийн засгийн хор нөлөөг хүлээн зөвшөөрсөн нь "таргалалттай амьдарч буй хүмүүсийг буруутгаж байгаагийн тусгал огтхон ч биш" гэдгийг тайланд онцолсон байна.

Уг тайланд нийтлэгдсэн мэдээллийг ирэх даваа гарагт НҮБ-д танилцуулах аж.

Эх сурвалж: ВВС

С.Эрдэнэтэй холбоотойгоор Улсын дээд шүүхээс МЭДЭГДЭЛ гаргажээ
С.Эрдэнэтэй холбоотойгоор Улсын дээд шүүхээс МЭДЭГДЭЛ гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.