/2023.03.03/: Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр хэмээн дэлхийн олон улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн ногоон бүсэд тархсан ой, уулын туруутан амьтдын тархац нутагт идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.
Тус газраас нийслэл орчимд тархсан амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр судалгааны үндэслэлтэй олон ажлыг хийж гүйцэтгэж байна. Цаашид амьтан, ургамлын тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөлж, шилжилт хөдөлгөөнийг тэтгэх, суурьшлын бүсэд орж ирэхээс урьдчилан сэргийлэх, сэргээн болон шилжүүлэн нутагшуулах, тооллого судалгаа явуулах, иргэд олон нийтэд экологийн боловсрол олгох зэрэг ажлыг төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: НБОГ